анзаарч мэдэрдэг. Энэ үед тэжээлийн системээ шалгаж, карбюратораа задлан, транблюр, хий хуваарилах механизм зэрэгт засвар үйлчилгээ хийлгэдэг.
Эдгээр арга нь заримдаа үр дүнд хүрэхгүй байх нь бий. Тэгвэл автомашины тэжээлийн системийн доголдол,чанаргүй бензин хэрэглэснээс болж свечаны ашиглалтын хугацаа богиносож улмаар шатахууны зарцуулалт ихэсдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Мэргэжилтнүүд нэг төрлийн хөдөлгүүр дээр өөр өөр төрлийн свечаг ашиглахад, 100 км тутамд шатахуун зарцуулалтад 0,5-1л зөрүү гардаг болохыг тогтоожээ. Тухайлбал, Тоёотагийн"Марк-2"эсвэл Хьюндайгийн "Соната-2" зэрэг автомашинуудад свечаг хамгийн оновчтой хэрэглэснээр банк дүүрэн бензинээс 4-5л хэмнэх боломжтой байдаг.
Хөдөлгүүрийн цилиндр дэх түлш дутуу шатсанаас үүсэж буй хөө тортог свечанд муугаар нөлөөлдөг. Гадуур олон төрлийн свеча гарч, хэрэглэгчдэд өргөн сонголт хийх боломжийг олгож байна. Сайн свечаг хэрэглэснээр 2-3 удаа түлшний саваа дүүргэх үед свечаныхаа өртгийг нөхдөг. Хөдөлгүүрийн тосоо шинээр солих бүртээ /5000-8000км тутамд/ свечаг шалгаж, цэвэрлэж, сольж байх нь зохистой. Та өөрийн автомашинд тохирсон свечаг ашиглаж, тогтмол сольсноор шатахуун зарцуулалт багасахаас гадна хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгана.
I love this post very much.please keep sharing of knowledges with us.
ReplyDeletecertified pre-owned Chevrolet
Loved this post. Thanks for sharing your day!
ReplyDeletecertified pre-owned Chevrolet